images

Катарт “Монголын өдрүүд” болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-27


    Монгол улсаас Катар улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн энэ сарын 22-ны өдөр Катарын эмир Шейх Тамим бин Хамад Аль-Танитай уулзаж, итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ. Уулзалтаар Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Катарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, соёл, спорт, аялал жуулчлалын салбарт онцгой анхаарал хандуулан ажиллахаа илэрхийллээ. Мөн энэ онд Монгол, Катарын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиолдуулан Монгол улсаас Катар улсад өндөр дээд түвшний айлчлал хийх, ирэх сарын 5-6-ны өдрүүдэд Монголын соёл урлагийн тоглолт, бизнес форум, загварын шоу бүхий “Монголын өдрүүд” цогц арга хэмжээг Доха хотноо зохион байгуулах болсныг хэлсэн байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.