НҮБ-ын комиссын хуралдаанд Монголыг танилцуулав
Чихэнд чимэгтэй
2023-02-27
Энэ сарын 22-ноос 24-ний өдрүүдэд Тайландын Бангкок хотноо НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн инновацын хорооны анхдугаар хуралдаан болж өндөрлөлөө. Тус хуралдаанд Монгол улсыг төлөөлж эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж тэргүүтэй төлөөлөгчид оролцож, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааныхаа талаар танилцуулжээ. Мөн энэ үеэр тэд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Армида Салсиах Алисжахбана, Худалдааны хөрөнгө оруулалт, инновацын хэлтсийн дарга Рупа Чанда, Хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагуудын Дэлхийн холбооны ерөнхийлөгч Депак Багла нартай уулзсан байна. Анхдугаар хуралдааны даргалагчаар Монгол улсаас Тайланд улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөр сонгогдон ажиллажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.