images

Вьетнам жуулчид манай улсад цахим визээр зорчино

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-24


    Монгол улсын Гадаад харилцааны яамны цахим хуудсанд энэ сарын 15-ны өдөр цахим виз авах боломжтой 98 орны жагсаалтад Вьетнам улсыг оруулж, шинэчилжээ. Ингэснээр Вьетнамын жуулчид манай улсад цахим визээр зорчих боломжтой болсон байна. Өмнө нь Монголд  аялах  хүсэлтэй вьетнам жуулчид заавал цаасан хэлбэрээр виз мэдүүлдэг байсан бөгөөд энэ нь таваас долоо хоногийн хугацаа шаардагддаг байжээ. Харин одоо Вьетнамын жуулчид Монголын цагаачлалын албаны вэбсайтад бүртгүүлэхдээ маягтыг бөглөж, хураамж болох 25 ам.доллар дээр бусад гарсан зардлаа нэмээд төлсний дараа ажлын гурван өдрийн дотор өргөдлийг хянан шийдвэрлэх аж. Вьетнамын иргэд аялал жуулчлал, дамжин өнгөрөх, арга хэмжээнд оролцох гэсэн гурван зорилгоор манай улс руу цахим виз мэдүүлэх боломжтой.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.