МИАТ компани Сан-Франциско руу шууд нислэг хийхээр төлөвлөж байна
Чихэнд чимэгтэй
2023-02-24
Манай улсын агаарын тээвэрлэгч МИАТ компани, АНУ-ын Сан-Франциско хотын нисэх онгоцны буудалтай хамтарч ажиллах хүсэлтэй байгааг “San Francisco Examiner” сонин мэдээлжээ. МИАТ компани сүүлд шинээр хоёр Боинг 787-9 Dreamliner онгоц худалдан авсан бөгөөд тус хотын агаарын тээвэрлэгч компанитай хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа аж. Түүнчлэн шаардлагатай техник хэрэгсэл онгоцны хүртээмжээ сайжруулахаар өөр онгоц худалдаж авахаар зэхэж байгаагаа ч хэлжээ. Манай улсын агаарын тээвэр тус хотын хооронд шууд нислэг үйлдэх хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, Калифорниа мужийн Сан-Франциско хотод манай улсын бүрэн эрхт консул байрладаг бөгөөд тус хотод оршин суух эрхтэй 5000-10000 орчим монгол хүн байдаг. Тэдний ихэнх нь Стэнфорд, Калифорнийн зэрэг муж улсын нэр хүндтэй их сургуулиудад суралцахаар зорьж очдог байна. Мөн “Ишрион Авиэйшн” компанийн мэдээлснээр МИАТ компани АНУ-тай холбогдохын тулд "codeshare" үйлчилгээг ашиглахаар төлөвлөж байгаа гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.