Хүүхдийн хорт хавдартай тэмцэх өдрийг урам өгөх өдөр болгож тэмдэглэв
Чихэнд чимэгтэй
2023-02-16
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдрийг манай улсад 2017 оноос хойш тэмдэглэж байгаа бөгөөд өчигдрийн үйл ажиллагаанд ДЭМБ-ын суурин төлөөлөгч, МҮОХ-ны ерөнхийлөгч, ЭХЭМҮТ-ийн удирдлага, бусад эмнэлгийн салбарын эмч, ажилчдын төлөөлөл болон хавдрыг даван туулсан хүүхдүүд, тэдний гэр бүл болон шинээр оношлогдон эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүд оролцсон байна. Мөн хавдрыг даван туулсан хүүхдүүдэд урам өгөх зорилгоор “Эрэлхэг баатар” медаль гардуулах арга хэмжээ болж, гавьяат тамирчин Д.Отгондалай, шигшээ багийн тамирчин Т.Санчир нар тэдгээр хүүхдүүдэд медалийг зүүж өгчээ. ДЭМБ-аас 2030 он гэхэд хорт хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 хувиас дээш хүргэж нэмэгдүүлэх, дараагийн 10 жилд эмчилгээний чанар хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго тавьсан бөгөөд манай улсын Засгийн газар хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.