“Морин хуур” наадмын эхний шатны шалгаруулалтад 202 бүтээл өрсөлдөв
Чихэнд чимэгтэй
2023-02-15
Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, МҮОНТ, Нийслэлийн соёл урлагийн газар хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур” наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт болж өнгөрлөө. Уг шалгаруулалтад мэргэжлийн, нийтийн, рок поп, хүүхдийн гэсэн дөрвөн төрөлд нийт 202 бүтээл өрсөлдсөн байна. Шалгаруулалтын ерөнхий шүүгчээр хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, шүүгчээр Улсын филармонийн ерөнхий удирдаач Д.Нямдаш, Соёлын төв өргөөний захирал, дуучин Д.Ариунбаатар, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар нар ажилласан байна. 35 дахь жилдээ зохион байгуулж буй “Морин хуур” наамын эцсийн шалгаруулалт болон Гала тоглолт энэ сарын 17-нд Соёлын төв өргөөнд болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.