images

АПУ компани хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-14


    АПУ компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, 2022 оны хоёрдугаар хагасын санхүүгийн үр дүнгээ хэлэлцжээ. Хурлаар өнгөрсөн жилд компанийн үйл ажиллагаанаас олсон ашгаас нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 44 төгрөгийг тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд хуваарилахаар болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.