Улаан-Үдэд болсон үзэсгэлэн худалдаанд Монгол, Буриадын 100 компани оролцлоо
Чихэнд чимэгтэй
2023-02-13
Энэ сарын 8-наас 12-ны өдрүүдэд Буриадын нийслэл Улаан-Үд хотод “Шидэт цагаан сар” үзэсгэлэн худалдаа болж өндөрлөлөө. Тус үзэсгэлэнд Монгол, Буриадын нийт 100 компани, аж ахуй нэгж бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, хямдралтай үнээр худалдаалжээ. Тухайлбал, Монгол улсыг төлөөлж “Буян”, “Дархан нэхий”, “Ханбогд кашмер”, “Гоёл”, “АПУ”, “Улаанбаатар Хивс”, “Грийн групп”, “Тесо”, “Бодио”, “Ялгуун брэнд”, “Говь-Эрдэнэ” тэргүүтэй компаниуд 60 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээр оролцож, 477 сая төгрөгийн борлуулалт хийсэн гэдгийг МОНЦАМЭ агентлаг мэдээллээ. Мөн аялал жуулчлалын тур оператор компаниуд үзэсгэлэнд оролцжээ.
Буриадын Аж үйлдвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын дэд сайд Виталий Хамарханов үзэсгэлэнгийн талаар “Энэхүү арга хэмжээ нь уламжлалыг хадгалсан нөхөрсөг хөршийн харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцан ашигтай худалдаа, ажил хэргийн гэрээ байгуулах явдал юм. Манай бизнес эрхлэгчид монгол түнштэй болох, гэрээ хэлэлцээр байгуулах сонирхолтой байгаа” гэдгийг сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.