Ш.Сүрэнжавын нэрэмжит “Тэнгэрийн хүү” яруу найргийн наадам болно
Чихэнд чимэгтэй
2023-02-13
Монгол улсын төрийн соёрхолт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын нэрэмжит “Тэнгэрийн хүү” яруу найргийн наадам зохион байгуулагдана. Тус наадамд оролцогчид "Ш.Сүрэнжав", "Эх орон", "Шударга ёс", "Хүнлэг сэтгэл", "Залуу нас" сэдвийн хүрээнд 3-5 бүтээлээ гуравдугаар сарын 1-нийг хүртэл цахимаар ирүүлэх бөгөөд бүтээлүүдийг утга зохиол судлаачид, уран бүтээлчдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулах ажээ. Шалгарсан бүтээлүүдээр эмхэтгэл хэвлүүлэхээс гадна наадмын шилдэг бүтээлүүдийг шалгаруулан тэргүүн байранд нэг сая, дэд байранд 800 мянган төгрөг, гутгаар байранд 500 мянган төгрөгөөр тус тус шагнаж урамшуулна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.