Манай улс Катар улстай агаарын тээврийн харилцааг хөгжүүлнэ
Чихэнд чимэгтэй
2023-02-13
Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид өчигдөр Катарын Иргэний нисэхийн ерөнхий газрын тэргүүн Мухамед Фале Аль-Хажритай уулзаж, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Уулзалтаар хоёр улс хоорондын агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, үндэсний агаарын тээвэрлэгчдийг хэрхэн томилсноо танилцуулж хамтрахаар болсон байна. Мөн Монгол улс, Катар улсын Иргэний нисэхийн байгууллагууд 2014 онд Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн төслийг тохирч гарын үсэг зурсан бөгөөд уг хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэхээр тохирчээ. Энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерийн хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломж бүрдэнэ. Манай улсаас үндэсний агаарын тээвэрлэгчээр МИАТ ТӨХК-ийг Зам, тээврийн хөгжлийн сайд энэ сарын 7-ны өдөр томилсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.