Турк: Монголын хээрийн эмнэлэг 45 хоногтой хоёр нярайд яаралтай тусламж үзүүлэв
Чихэнд чимэгтэй
2023-02-13
Турк улсын Хатай мужийн Антакья хотод дэлгэсэн Монгол улсын Зэвсэгт хүчний цэргийн хээрийн 2 дугаар шатлалын эмнэлэг гамшигт нэрвэгдсэн иргэдэд 24 цагийн турш эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд өнөө өглөөний байдлаар гэмтсэн 96 иргэн, түүний дотор 13 хүүхдэд үйлчилжээ. Эдгээр иргэдийн 14 нь ясны хугаралтай байсныг засаж гөлтгөнөн боолт хийсний зэрэгцээ бусад эмчлүүлэгчдэд өвдөлт намдаах, шингэн сэлбэх эмчилгээ хийж, зөвлөгөө өгсөн байна. Үүнээс гадна 34 хүнд өвчин намдаах эмчилгээ хийж, тэжээлийн дутагдалд орсон 45 хоногтой хоёр нярай, нурууны гэмтэлтэй 50 настай эмэгтэйд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэн үзлэг, эмчилгээ хийж, дараагийн шатлалын эмнэлэгт хүргүүлсэн байна. Энэ үеэр Турк улсын Эрүүл мэндийн яамны биет төлөөлөгч болон Тусгай хүчний секторын командлагч нар тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлсэний зэрэгцээ шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган ажиллахаа мэдэгдсэнийг Монгол улсын Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.