Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д тав хоног айлчилна
Чихэнд чимэгтэй
2023-02-13
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр мордлоо. Хоёр орны улс төр, эдийн засгийн харилцааг бэхжүүлэхээр зорьж байгаа энэ үед тэрбээр таван өдрийн айлчлал хийж, тус улсын ерөнхий сайд Хан Док Сүтэй лхагва гарагт уулзаж, албан ёсны хэлэлцээ. Мөн ерөнхийлөгч Юн Сог Ёль, Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё нарт тус тус бараалхаж, тус улсын Гадаад хэргийн сайд Пак Жин, Хууль зүйн сайд Хан Дун Хүн, Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо нарыг тус тус хүлээн авч уулзана. Улмаар хоёр улсын бизнес эрхлэгчдийн форумд оролцож, 2030 онд Дэлхийн яармаг болох Зүүн өмнөд нутгийн Пусан хотод зочлох ажээ. Энэ айлчлал сүүлийн 12 жилийн хугацаанд манай улсын ерөнхий сайдын БНСУ-д хийж буй анхны албан ёсны айлчлал болж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.