АНУ-тай агаарын тээврийн хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурлаа
Чихэнд чимэгтэй
2023-01-26
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд энэ сарын 24-ний өдөр АНУ-ын Төрийн департаментын тээврийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын орлогч Р.Ёнеокатай уулзжээ. Талууд зам тээврийн ялангуяа агаарын тээврийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон байна. Улмаар “Агаарын тээврийн тухай Монгол улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг үзэглэж, холбогдох хэлэлцээний тэмдэглэлд гарын үсэг зуржээ. Арга хэмжээний үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд агаарын тээврийн тухай энэ хэлэлцээний төслийг аль болох ойрын хугацаанд эцэслэн байгуулахыг эрмэлзэж байгаагаа тэмдэглэж, хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох чиглэлээр АНУ-ын холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн АНУ-ын талаас “Энэ хэлэлцээний хүрээнд хоёр орны агаарын тээврийн харилцааг өргөжүүлж, орчин үеийн, либерал агаарын харилцааг бий болгоно” гэж хэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.