images

УБТЗ: Шинэ замаар анхны галт тэрэг амжилттай аялжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-19


      Замын-Үүдын хоёрдугаар өртөөнөөс Шаргын овоо хүртэл шинээр барьсан замаар 14.2 километр замаар анхны ачааны галт тэрэг өчигдөр амжилттай аялжээ. Тодруулбал, 12.30-13.20 цагийн хооронд 1242 дугаартай ачааны галт тэрэг 40 км/цагийн хурдтайгаар аялж өнгөрчээ. Энэ талаар “1242 дугаар галт тэрэгний аяллын үеэр замын байдал хэвийн, ямар нэгэн зөрчил дутагдалгүй, саадгүй аялж өнгөрлөө" хэмээн Замын IV ангиас мэдээлснийг "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн "Ган зам" сонин өчигдөр уламжилсан байна. Төмөр замын энэхүү шинэчлэлтийн үр дүнд тус хэсгийн нэвтрүүлэх чадвар хоногт 25 хос галт тэрэг байсан бол 48 хос галт тэрэг болж нэмэгдэх ажээ. Мөн туршилтын галт тэргийг аялж байхтай зэрэгцэн хажуугийн хоёр дахь замаар галт тэрэг зөрүүлэн аялуулсан нь тухайн хэсгийн тээх нэвтрүүлэх хүчин чадал өсөж байгааг харуулж байгаа аж. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.