Монгол улс зэрлэг амьтан, ургамлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд АНУ-тай хамтарна
Чихэнд чимэгтэй
2023-01-18
АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны ойн албаны олон улсын хөтөлбөртэй манай улс зэрлэг амьтан, ургамлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Улмаар БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны төлөөллийг өчигдөр хүлээн авч, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Уг төслийн хүрээнд зэрлэг амьтан, ургамлын гэмт хэргийн шинжтэй худалдаа наймаанд онцгой анхаарч, уг асуудлын талаарх ойлголтыг сайжруулах, байгалийн нөөцийн гэмт хэрэгтэй тэмцэхэд хууль сахиулах үр дүнтэй стратегийг хэрэгжүүлэхэд анхаарах, үндэсний, бүс нутгийн болон олон улсын сүлжээ, хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг бэхжүүлэх ажлыг хэрэгжүүлэх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.