images

Улсын филармонийн концертын танхимыг Японы тусламжийн 236 сая төгрөгөөр засварлав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-12


     Японы “Соёлын өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хүрээнд Соёлын төв өргөөний концертын бага танхимыг засварлах ажил бүрэн дуусжээ. Энэ тусламжаар Улсын филармонийн үндсэн байр болох концертын танхимыг сайжруулж засварласан бөгөөд нийт 83056 ам.доллар буюу 236 сая 213 мянган төгрөг зарцуулсан байна. Япон улсын Засгийн газар өнөөг хүртэл Монгол орны өнцөг булан бүрд “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийг хөтөлбөрийг 2005 оноос хойш 17 жилийн турш хэрэгжүүлж иржээ. Өнөөдрийн байдлаар хэрэгжүүлсэн нийт төслийн тоо 10, олгосон мөнгөн дүн 696291 ам.доллар болсон байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.