Солонгост ажиллаж буй монголчуудад нүүдлийн консулын үйлчилгээ үзүүлнэ
Чихэнд чимэгтэй
2023-01-12
Энэ сарын 11-ний өдөр БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогос, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах нар уулзалт хийжээ. Уулзалтад Элчин зөвлөх Ж.Оюунбаатар, Консулын хэлтсийн дарга Б.Тэнүүн, Хөдөлмөрийн атташе Б.Оргил, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах, тус төвийн ажилтан Л.Доржсүрэн, Э.Алтанбагана нар оролцож, энэ онд хэрэгжүүлэх хамтарсан төлөвлөгөө гаргасан байна. БНСУ-ын Засгийн газраас энэ онд гадаадын улс орнуудаас авах ажилчдын тоог нэмэгдүүлсэн тул манай улсаас тус улсад ажиллахаар очих иргэдэд эрх зүйн болон консулын зөвлөгөө өгөх, нэн ялангуяа Сөүл хотоос алслагдмал бүс нутагт оршин суугаа иргэдэд нүүдлийн консулын үйлчилгээг аль болох ойрхон давтамжтай зохион байгуулахаар болжээ. Мөн хөдөлмөрийн гэрээт ажилчдыг хууль бус болохоос урьдчилан сэргийлэх чиглэлд сургалт, сурталчилгааны ажлыг чиглүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөөг хүртээмжтэй болгох тал дээр хамтарч ажиллахаар болов. Өнгөрсөн онд манай улсаас БНСУ-д оршин суугаа иргэдийн тоо нэмэгдэж, анх удаа таван мянгад хүрсэн аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.