Телевизээр хонжворт сугалаа, дуудлага худалдаа явуулахыг зогсооно
Чихэнд чимэгтэй
2023-01-12
Харилцаа холбооны зохицуулах хорооны өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Тус журмын “3.18-д телевиз нь эд мөнгөний хонжворт сугалаа болон бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулж үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр худалдан борлуулах нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй. 3.18.1-д эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах нэвтрүүлэгт эд мөнгөний хонжворт сугалааны тохирлыг дамжуулах нь хамаарахгүй” гэж өөрчилсөн байна. Тус хорооноос телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд уг заалтын хэрэгжилтийг хангуулахаар, эдгээр нэвтрүүлгээ энэ сарын 9-ний дотор зогсоох албан мэдэгдлийг хүргүүлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.