Цэргийн мэргэжлийн зэргийн ялгах тэмдгийг хээрийн хувцсанд зүүдэг болно
Чихэнд чимэгтэй
2023-01-11
Батлан хамгаалахын сайдын 2021 оны А/75 дугаар тушаалаар “Цэргийн мэргэжлийн зэрэг олгох журам” шинэчлэгдэн батлагдсан билээ. Үүнтэй холбоотойгоор Зэвсэгт хүчний жанжин штабаас цэргийн мэргэжлийн зэргийн энгэрийн ялгах тэмдгийг хээрийн хувцасны зүүн энгэрт хатгамал байдлаар зүүдэг байхаар бэлтгэж энэ сарын 2-ны өдрөөс мөрдлөг болгож эхэлсэн байна. Энэ талаар ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын мэргэжилтэн, дэд хурандаа А.Батсүх "Соёмбо" редакцид ярихдаа “Цэргийн мэргэжлийн зэрэг гэдэг тухайн алба хаагчийн бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийн түвшнийг илтгэхийн зэрэгцээ тухайн хүний нэр хүндийн баталгаа болж өгдөг онцлогтой. Эл журам батлагдсанаар цэргийн алба хаагчид өөрийгөө үнэлэх үнэлэмж дээшлэх, бусад нөхдөдөө зөв үлгэр дуурайлал болох боломжтой” гэжээ. Түүнчлэн цэргийн мэргэжлийн зэргийн хээрийн хувцасны энгэрийн ялгах тэмдэг (хатгамал) нь 50 мм-ийн диаметр бүхий хар хүрээтэй, бор шаргал дэвсгэр дээр албаны хувцасны энгэрийн төмөр таних тэмдэгт дүрслэгдсэн бэлгэдэл (морьтой баатар)-ийг буулгасан. Цэргийн мэргэжлийн зэргийн дугаарыг доод хэсэгт байрлах бадамлянхуа цэцгийн голд 8 мм өндөр, 3 мм өргөнтэйгөөр ромбо тоогоор байрлуулах ба тоо нь улаан, цэнхэр, ногоон өнгөөр бичигдэхээр төлөвлөсөн гэдгийг дурдсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.