Монгол сурагчид математикийн хичээлдээ Финландын платформыг ашиглана
Чихэнд чимэгтэй
2022-12-16
Финландын “Eduten” математикийн сургалтыг дэмжих платформыг манай улсын ЕБС-ийн сурагчид ашиглах боломжтой боллоо. Хоёр тал “Eduten” платформыг Монгол улсад нэвтрүүлэх эхний алхмыг хийж, хамтын ажиллагааны санамж бичгийг өчигдөр байгуулжээ. Санамж бичигт Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэл, “Eduten” компанийн Гадаад харилцаа хариуцсан дэд захирал Хэнри Мүүриймаа нар гарын үсэг зурсан байна. Энэ хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн 50 гаруй орны 1.3 сая багш, сурагчид англи, япон, испани, португал, эстони, украин, вьетнам зэрэг олон хэл дээр ашиглах боломжтой уг системийг монгол хэл дээр хөрвүүлж хэрэглэх юм. "Eduten” платформ нь хиймэл оюун ухаан, тоглоомд суурилсан байдлаар боловсруулсан 200 мянга гаруй математикийн дасгал, даалгавруудын сантай, багшийн ачааллыг бууруулах ач холбогдолтой ухаалаг систем юм. Мөн хиймэл оюун ухаанаар дамжуулж боловсролыг дэмжих шилдэг туршлагыг нэвтрүүлсэн бүтээлд ЮНЕСКО-гоос олгодог “Боловсролын төлөөх ICT” шагналыг 2020 онд, ЮНИСЕФ-ийн “Онцлох Edtech” шагналыг 2022 онд тус тус хүртэж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.