Улсын заан Навааны Дэндэвийн 4.5 метр өндөр хөшөөг босгожээ
Хөдөөгийн баясгалан
2025-07-01
Улсын болон Даншигийн заан цолтой Навааны Дэндэв агсны 4.5 метр өндөр хөшөөг Булган аймгийн Хишиг-Өндөр суманд босгожээ. Хуучнаар Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны бөх түүний ач охин Д.Чанцалхорлоо өвөөгийнхөө дурсгалд зориулан энэ ажлыг санаачилж, өнгөрөгч сарын 23-наас Хишиг-Өндөр сумын Бор толгой хэмээх газар суурь болон талбайн ажлыг эхлүүлжээ. Улмаар хөшөөний нээлтийн арга хэмжээг өнөөдөр буюу сумын баяр наадмын өмнөхөн зохион байгуулж, үр хүүхэд, нутгийн олныг урьж оролцуулсан байна. Хөнхөр хэмээх Н.Дэндэв нь бага залуугаасаа Бумбатын хүрээнд шавилан сууж байсан бөгөөд зарим эх сурвалжид "2.3 метр өндөр, том биетэй хүн байсан" хэмээн тэмдэглэжээ. Тэрбээр 1920 онд Даншигийн заан, 1923 онд Улсын заан цол хүртэж байсан түүхтэй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.