Баянхошуунд спорт цогцолбор баригдаж байна
Чихэнд чимэгтэй
2025-06-09
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошуунд 600 хүний суудалтай спорт цогцолбор барьж байна. Уг цогцолборын барилгын ажил 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх намар ашиглалтад хүлээж авахыг Нийслэлийн ЗДТГ-аас мэдээллээ. Энэ нь Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд хийгдэж буй онцлох ажлын нэг ажээ. Цогцолбор сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай, 25 метрийн урттай хоёр усан зам, хүүхдийн усан сан, жүдо, чөлөөт бөх, боксын спортын заал болон фитнес заалтай. Мөн олон нийтийн хөгжлийн төвтэй байх бөгөөд спортын бүх төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулах, иргэд, хүүхэд залуус спортоор хичээллэх орон зай бий болох аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.