images

Наадмаар найм хоног амрахаар боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-05


    Үндэсний их баяр наадмын энэ жилийн амралтыг долдугаар сарын 10-нд эхлүүлэхээр боллоо. Улмаар баярын өдрүүдийн 12, 13-ны өдөр бямба, ням гарагт тохиож байгаа тул 16, 17-ны өдрийн лхагва, пүрэв гарагт байгууллагууд ажилтан, албан хаагчдаа амраах зохицуулалт хийхийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Үндэсний баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж, дотоодын аялал жуулчлалыг дэмжих, ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахтай холбогдуулан зохицуулалт хийх талаар ард иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтэд үндэслэж ийм шийдвэр гаргалаа" хэмээн мэдэгдсэн байна. Нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15“ гэж тус тус зааж, эл өдрүүдэд нийтээр амрахаар хуульчилсан билээ. Энэ жилийн тухайд иргэдийн санал хүсэлтэд үндэслэн зохицуулалт хийж, наадамчид найм хоног амарч, 18-ны өдөр буюу баасан гарагт ажилдаа орно.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.