Монголбанк өнгөрсөн сард нэг грамм алтыг 376 мянган төгрөгөөр худалдаж авчээ
Чихэнд чимэгтэй
2025-06-04
Монголбанк өнгөрсөн сард нэг тонн гаруй алт худалдан авч, энэ оны гарсаар худалдаж авсан нийт алтны хэмжээ 4.3 тоннд хүрчээ. Банкны албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 29.3 хувиар буурсан үзүүлэлт аж. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл болон ам.долларын ханшаар тогтоодог бөгөөд өнгөрсөн сард алт худалдаж авах дундаж үнэ нэг грамм нь 376.606.51 төгрөг байжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард ам.долларын ханш дунджаар 3.536.02 төгрөгтэй тэнцэж байсан бол энэ нь сарын хугацаанд 3.569.31 төгрөг болж нэмэгджээ. Тиймээс алтны үнэд тодорхой хэмжээгээр нөлөөлж дөрөвдүгээр сард Монголбанкнаас нэг грамм алтны үнийг 333.309.34 төгрөгөөр тогтоож байсан бол тавдугаар сард энэ үнэ 376.606.51 төгрөг болж өссөн байна. Сонирхуулахад, алт нь аюулгүй байдал, хөрвөх чадвар, өгөөжтэй байдлаараа дэлхий улс орнуудын төв банкны чухал нөөц болдог бөгөөд Монголбанк ч мөн Монголын алтны хамгийн том эзэмшигч билээ. Түүнчлэн тухайн улсын нийт олборлосон алтны тавны нэг нь төв банкинд хадгалагддаг гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргасан байдаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.