Монголын өсвөр, залуу үеийн бүжигчид дэлхийн аварга болов
Чихэнд чимэгтэй
2025-06-02
Монголын өсвөр, залуу үеийн бүжигчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ. Дэлхийн бүжгийн спортын холбооноос өчигдөр Португал улсын Брага хотноо зохион байгуулсан тус тэмцээнд Монголын "Star girls” хамтлагийн өсвөрийн бүжигчид нэг, “Royal dance” хамтлагийн залуу үеийн бүжигчид хоёр төрөлд нийт гурван алтан медаль хүртсэн байна. Тэд Д.Батсайхан, Б.Ууганцэцэг дасгалжуулагчтай “Star dance”, О.Эрдэнэ-Очир, Б.Халиун дасгалжуулагчтай “Moon Dance” хамтлагийн залгамж болсон бүжгийн спортын тамирчид билээ. "Moon dance" хамтлаг нь байгуулагдсан цагаасаа хойш бүжгийн спортын ДАШТ-д 10 дахь удаагаа тасралтгүй оролцож, сүүлийн гурван жилд нь нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн юм. Харин "Star Dance" хамтлагийн үндсэн бүрэлдэхүүн 2022, 2023, 2024 оны ДАШТ-д тусгай байр эзэлж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.