УИХ цахим мөрийтэй тоглоомыг хориглохыг дэмжлээ
Чихэнд чимэгтэй
2025-05-30
Засгийн газраас санаачилсан цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт уралдааныг бүхэлд нь хориглох хуулийн төслийг УИХ-ын гишүүд өнөөдөр хэлэлцэн баталлаа. Ингэснээр Монгол улсад цахим мөрийтэй тоглоом зохион байгуулахыг бүрэн хориглов. Хууль батлагдсанаар цахим мөрийтэй тоглоомын агентуудад эрүүгийн хариуцлага, сурталчилсан, уриалсан тохиолдолд зөрчлийн хариуцлага тус тус хүлээлгэх бөгөөд Монголоос хандах эрх хууль ёсны дагуу хаагдах юм байна. Хэрэв VPN зэргийг ашиглан тоглосон тохиолдолд мөн хариуцлага тооцох аж. Иймд хууль санаачлагчдаас хууль хяналт, банк санхүүгийн байгууллага хууль хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллах, иргэдийг цахим мөрийтэй тоглоомтой холбоотой аливаа хэрэг, зөрчилд автахгүй байхыг уриалав.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.