Монгол эмч нар ОХУ-ын Хавдрын төвийг зорив
Чихэнд чимэгтэй
2025-05-23
Хавдар судлалын үндэсний төв, ОХУ-ын П.А.Герцений нэрэмжит хавдрын судалгааны төвтэй резидент эмч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Хоёр тал анх 2022 онд эмч, мэргэжилтнүүдээ шинэ технологид сургах, туршлага солилцуулах чиглэлээр хамтарч ажиллахаар санамж бичиг байгуулж байжээ. Тэгвэл энэ удаа резидент эмч Д.Баасандагва, И.Аимжан нар П.А Герцений нэрэмжит ОХУ-ын хавдрын судалгааны төвд 14 хоног суралцахаар явсан байна. Суралцах хугацаандаа манай эмч нар тус төвийн хавдрын оношилгоо, эмчилгээний арга, технологитой танилцахын зэрэгцээ хавдрын системийн эмчилгээ, туяа эмчилгээний тасагт ажиллана. Үүний хариуд ОХУ-ын хавдар судлалын резидент эмч нар манайд ирж суралцах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.