images

Уулчин инженерүүд зорилгоо биелүүллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-19


   Монголоос өнгөрсөн сард Эверестийг зорьсон олон улсын хэмжээний мастер А.Баттогтох, Б.Батхишиг нар өчигдөр буюу тавдугаар сарын 18-ны өглөө амжилттай оргилд гарсаныг "Everest Today" хуудсанд мэдээллээ. Ингэснээр тэд Хималайн нурууны ноён оргил Эверестэд гарсан Монголын 15, 16 дахь уулчин болж байна. Иргэний нисэхийн үндэсний төвийн аэродром, гэрэл суултын албанд инженерээр ажилладаг А.Баттогтох, барилгын зөвлөх инженер мэргэжилтэй Б.Батхишиг нарыг Эверестэд авирч буй талаар манай сайт өмнө нь мэдээлсэн билээ. А.Баттогтох өндөр уулын авиралтаар 10 жил хичээллэх хугацаандаа Монголд байдаг далайн түвшний 4000 метрээс дээш өндөртэй оргилуудад давтагдсан тоогоор 60 гаруй удаа, Европ тивийн ноён оргил Эльбрус, Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуад гарсан туршлагатай. Мөн тэрбээр 2022 онд дэлхийн тав дахь өндөр оргил болох 8463 метр Макалу оргилд авирсан анхны монгол уулчин болж байв. Харин Б.Батхишиг нь хөхний хорт хавдраар оношлогдсон боловч 2024 оны зургаадугаар сард эмчилгээ хийлгэснээр энэ өвчнийг бүрэн ялан дийлжээ. Улмаар Хималайн нурууны 8163 метр дэх, дэлхийн найм дахь өндөр уул Манаслуд гарсан Монголын анхны эмэгтэй уулчин болж байв.

 

  

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.