images

"Улаанбаатар" марафоны үеэр нийтийн тээврийн 483 автобус чиглэлээ өөрчилнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-16


   “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн энэ жилийн бүртгэл хаагдахад дөрвөн өдөр үлдээд байна. Гүйлтэд оролцох иргэдийг өнгөрсөн сарын 1-нээс бүртгэхэд өчигдрийн байдлаар 10 мянга гаруй хүн бүртгүүлжээ. Үүнээс 5000 гаруй нь эрүүл мэндийн таван км-ийн гүйгчид ажээ. Мөн энэ жилийн 5, 21, 42 километрийн маршрут шинэчлэгдсэн учир нийтийн тээврийн 53 чиглэлийн 483 автобусны маршрутад өөрчлөлт оруулахаар болсон байна. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөө, нарны замаар явдаг автобуснууд Их тойруугаар явна. Харин хотын урдаас хойш чиглэлд явдаг автобуснууд Ногоон нуур, Цагдаагийн гудамжаар тойрох бол хойноос урагш чиглэлийн автобуснууд 120 мянгат, Нарны гүүр, Баянбүрдийн тойрог гэсэн ерөнхий маршрутын дагуу үйлчлэх юм. Мөн марафоны турш хаагдаж буй гудамж, замуудыг дайран өнгөрдөг гурван чиглэлийн автобус түр явахгүй. Уралдаан дууссаны дараа нийтийн тээврийн үйлчилгээ хэвэндээ орно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.