Монгол улсын цөмийн эрсдэлийн төлөвлөгөөг олон улсад үнэлэв
Чихэнд чимэгтэй
2025-05-15
Монгол улс хими, биологи, цацраг идэвхт болон цөмийн эрсдэлийг бууруулах үндэсний хэмжээний төлөвлөгөө гаргаж дуусчээ. Улмаар энэ сарын 12-15-ны өдрүүдэд Бельги улсын Брюссель хотноо болсон Европын холбооны үндэсний зохицуулагч нарын хуралд танилцуулсан байна. Манай улс хими, биологи, цацраг идэвхт болон цөмийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл хангах зэрэг шаардлагатай үзүүлэлтүүдийг төлөвлөгөөндөө хангалттай тусгасан тул бүрэн гүйцэтгэлтэй орнуудын жагсаалтад багтсаныг хурлын үеэр зарлажээ. Энэ хуралд дэлхийн 64 улс, НҮБ-ын бүс нутаг хоорондын гэмт хэрэг, шударга ёсны судалгааны хүрээлэн зэрэг байгууллагын төлөөллүүд оролцож, 2024 онд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн, ахиц дэвшлийн талаар хэлэлцжээ. Хуралд манай улсаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга, үндэсний зохицуулагч Ц.Уранчимэг оролцжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.