images

Хүүхдийн спортын зуны наадмын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлд шинэ ангилал нэмэгджээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-12


  Монголын хүүхдийн спортын зуны наадам хоёр жил тутамд нэг удаа болдог билээ. Өнгөрсөн удаагийн буюу VII наадам 2023 онд Баянхонгор аймагт болж байсан бол энэ удаагийн наадам Улаанбаатар хотноо энэ сарын 26-ны өдөр эхлэхийг Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. Наадам чөлөөт бөх, жүдо, байт харваа, буудлага, бадминтон, гар бөмбөг, сагсан бөмбөг, гимнастик, шатар, даам, ширээний теннис, сагсан бөмбөгийн 3х3, самбо, усанд сэлэлт, таэквондо, дугуй, хөнгөн атлетик, хүндийг өргөлт тэргүүтэй зуны спортын 22, и-спорт, холимог тулаан, дуатлон, модон барилдаан зэрэг дөрөв, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцох долоон төрлөөр болно. Наадмын эхний шатыг өнгөрсөн сард аймгууд орон нутагтаа зохион байгуулсан бөгөөд шигшээ шатыг ийнхүү Улаанбаатар хотноо ирэх сарын 5-ныг хүртэл зохион байгуулах юм. Мөн энэ жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын төрөлд шинээр тусгай ангилал нэмэгдэж, хөлбөмбөг, хөнгөн атлетикийн хамтарсан төрөлд 15-17 насны тамирчдыг оролцуулах боломжтой болжээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.