images

Энэтхэгийн гангийн үйлдвэр Монголоос нүүрсний дээж авна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-08


      Энэтхэгийн ган үйлдвэрлэлийн "Steel Authority of India Ltd" төрийн өмчит компани энэ сард Монголоос туршилтаар нүүрс авахаар төлөвлөж байгааг "Reuters" агентлаг мэдээллээ. Ингэхдээ эхний ээлжинд нэг тонн коксжих нүүрс агаарын тээврээр авч, дээжийн шинжилгээ хийхээр бэлтгэж байгаа ажээ. Хэрэв энэ нь амжилттай болвол тус компани цаашид манай улсаас жилд 75 мянган тонн коксжих нүүрс импортлох юм. Энэтхэг улс Австрали улсын нүүрснээс хэт хараат байхаа болихын тулд өнгөрсөн онд манай улстай олон удаагийн хэлэлцээ хийсний эцэст коксжих нүүрс импортлохоор тохиролцсон байдаг. Шатахдаа маш өндөр хэмийн дулаан ялгаруулдаг энэ төрлийн нүүрс нь гангийн боловсруулалтад нэн чухал. Тиймээс дэлхийн хоёр дахь том ган үйлдвэрлэгч Энэтхэгийн “JSW Steel”, SAIL зэрэг компаниуд түүхийн эдийн хамааралтай байдлаа бууруулахаар өөр өөр эх үүсвэр хайж эхэлсэн нь энэ юм. Харин тээвэрлэлт, ложистикийн хувьд манай улс далайд гарцгүй учир Орос, Хятад гэсэн хоёр гарцын аль нэгийг нь сонгохоо судалж байгаа гэнэ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.