images

Дундговьчууд и-спортын аймгийн аваргаа шалгаруулжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-05


    Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх мэдээллийн технологийн "Хурдан" клубээс и-спортын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 1-4-ний өдрүүдэд Мандалговь хотод зохион байгуулжээ. Тэмцээнд 44 багийн 200 гаруй тоглогч хоёр төрөлд оролцсон байна. Үүнээс 24 багийн 120 тоглогч "PUBG mobile’’ төрөлд оролцсон бол 20 багийн 100 тоглогч ''Mobile legends'' төрөлд оролцжээ. Тэргүүн байр эзэлсэн багт 1.3 сая төгрөг, дэд байранд 800 мянган төгрөг, гуравдугаар байранд 500 мянган төгрөгийн мөнгөн шагнал олгосон байна. Энэ тэмцээнийг аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан хэмээн ЗДТГ-ын цахим хуудсандаа мэдээлжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.