МУИС-ийн оюутнууд АНУ-ын Сан Диегогийн улсын их сургуульд сурна
Чихэнд чимэгтэй
2025-05-02
Монгол Улсын Их Сургуулийн "Сэтгүүл зүй" хөтөлбөрийн хоёрдугаар дамжааны оюутан Э.Болор-Од, гуравдугаар дамжааны оюутан Д.Халиунаа нар ирэх хичээлийн жил АНУ-д оюутан солилцоогоор суралцахаар болжээ. Тэд Калифорни мужийн Сан Диегогийн Улсын их сургуульд нэг улирал сурах бөгөөд өнөөдөр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Болд-Эрдэнэ, Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч Б.Наранбаатар нараас батламжаа гардаж авсан байна. Э.Болор-Од, Д.Халиунаа нар нь суралцах хугацаандаа гаргасан амжилт, англи хэлний мэдлэг, идэвх оролцоогоор бусдыгаа манлайлж, ийнхүү сонгон шалгаруултад тэнцжээ. Үүнээс өмнө МУИС-ийн Сэтгүүл зүйн дөрөвдүгээр дамжааны оюутан Б.Энхжин, Ц.Үүрцайх нар солилцоогоор АНУ-д суралцаж байжээ. МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим нь 2023 оноос Сан Диегогийн их сургуультай хамтын ажиллагаатай болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.