images

Швейцарт үйлдвэрлэсэн хөх болон уушгиний хорт хавдрын эмийг Монголд оруулж ирнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-02


   Швейцарын "Roche holding AG" компанийн өндөр технологиор гаргаж авсан хөхний болон уушигны хорт хавдрын phesgo, kadcyla, alecensa зэрэг эмийг энэ сараас Монголд оруулж ирэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор уржигдар холбогдох мэргэжилтнүүдэд хоёр шинэ эмийн эмчилгээний сургалтыг хийсэн байна. Улмаар үлдсэн нэг эмийн сургалт болон эмийн ханган нийлүүлэлтийг хийгээд эмчилгээнд хэрэглэж эхлэх ажээ. Эрүүл мэндийн яамнаас уг ажлыг зохион байгуулахад өнгөрсөн удаа Монголын "Керри Майнинг", "Монос трейд" компани, Швейцарын "Roche holding AG" эмийн компанитай дөрвөн талт харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Тус эмүүд нь эрт үеийн хөхний хорт хавдартай болон хавдар үсэрхийлж үлдсэн хүмүүст эмчилгээний өндөр үр дүн үзүүлсэн бөгөөд өвчтөнүүд мэс заслын дараах химийн эмчилгээний шатанд эдгэрэх боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, эмчилгээний дараах гаж нөлөө, хавдар дахих, эсхүл нас барах эрсдэлийг тус тус 50 хувь бууруулж, амьдрах чадамжийг 11.3 хувиар нэмэгдүүлсэн судалгаа байдаг ажээ. Мөн дээрх эмүүдийг маш нарийн заалттайгаар эмчийн хяналтан дор хэрэглэдэг байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.