images

Сэлэнгэ: Зүүнбүрэнд гарсан түймэр бүрэн унтарлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-02


   Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд өнгөрөгч сарын 28-ны өдөр гарсан ойн түймрийг өнөөдөр өглөөний 06:35 цагт бүрэн унтраасныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Түймрийг унтраахад ОБЕГ, Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, НОБГ, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн алба хаагчдаас гадна орон нутгийн 374 хүн хүч нэмж, 58 техник хэрэгсэлтэйгээр оролцжээ. Хиймэл дагуулын зургаас үзвэл, тус түймэрт 11894 га талбай өртсөн бөгөөд хил залгаа Хушаат сум дамнасан түймрийн улмаас хоёр гэр, гурван өвөлжөө, нэг квош шатсан байна.

Гэрэл зургийг: ОБЕГ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.