Олон улсаас зургаан шагнал хүртсэн “Чимээгүй хотын жолооч” кино Монголд гарч байна
Чихэнд чимэгтэй
2025-05-02
Найруулагч Ж.Сэнгэдорж, зохиолч Т.Номуунзулын “Чимээгүй хотын жолооч” киноны тусгай үзвэр өнгөрсөн сард болж, өнөөдрөөс бүх кино театруудаар гарч эхэллээ. Ийнхүү олон улсын кино наадмуудаас зургаан шагнал хүртсэн уг киног бүтээснээс хойш нэг жилийн дараа Монголын кино театруудаар гаргаж байна. Мэргэжлийн бүжигчин А.Түвшинбаяр, интерьер дизайнер мэргэжилтэй модель Г.Наранцэцэг нар тус кинонд гол дүр бүтээсэн юм. Тус бүтээл 2024 онд Таллины “Хар шөнө” олон улсын кино наадмаас "Шилдэг кино”, "Шилдэг зураач" шагнал хүртэж, мөн онд Кералагийн олон улсын кино наадмын дэлхийн шилдэг кино хэсэгт багтаж, “Asian Movie Pulse” сайтын “Азийн шилдэг 30 кино”-ны нэгээр нэрлэгдсэн. Түүнчлэн энэ онд Осакагийн Азийн кино наадмаас "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагнал авч, Чикагогийн Азийн кино наадам, Удины Алс Дорнодын кино наадмын шилдэг киноны хэсгүүдэд багтсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.