images

Дундговь аймагт хоёр тэрбум долларын хөрөнгө оруулж салхин цахилгаан станц барина

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-01


   Монгол улсын Эрчим хүчний реформын үндэсний хороо Хонконгод төвтэй "UPC Renewables" компанитай АНУ-ын Нью-Йорк хотноо болсон “Монголын хөрөнгө оруулалтын форум”-ын үеэр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. "UPC Renewables" компани Дундговь аймагт хоёр тэрбум долларын хөрөнгө оруулж 2400 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц байгуулахаар болсон байна. Ингэснээр Монголд үйлдвэрлэсэн эрчим хүчийг бүс нутгийн зах зээлд, ялангуяа Хятадад борлуулахын зэрэгцээ, дотоодын эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлнэ хэмээн тооцоолжээ. "UPC Renewables Asia Pacific" компанийн гүйцэтгэх захирал Эндрю Жон Сазерленд энэ хамтын ажиллагааны талаар “Бид Монгол улсад олон улсын хөрөнгө оруулалтыг татаж, тогтвортой аж үйлдвэрийн хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө тууштай ажиллах болно” гэсэн байна. Тус компани дэлхийн сэргээгдэх эрчим хүчний салбарт тэргүүлэгчдийн нэг бөгөөд манай Улаанбаатарт 2019 онд төлөөлөгчийн газраа нээж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.