Сэлэнгэ: Түймэр гарсан гурван суманд "Старлинк" төхөөрөмж өгчээ
Чихэнд чимэгтэй
2025-05-01
Үүрэн телефоны "Мобиком" компанийн Сэлэнгэ аймаг дахь салбар хиймэл дагуулын интернэтийн гурван "Старлинк" төхөөрөмжийг түймрийн голомттой сумдад ашиглуулахаар өгчээ. Суурин нэг, явуулын хоёр төхөөрөмжийг сүлжээний доголдолтой газруудад түймэр унтарч, хэвийн болтол хэрэглэх бөгөөд ашиглах хугацааны датаг нь ч мөн хангаж өгсөн байна. Ой хээрийн түймрийн эрсдэлтэй энэ үед нийгмийн хариуцлагын хүрээнд төрийн байгууллага, иргэд, олон нийт түймэр унтраахад дэмжлэг үзүүлж байгаагийн нэг нь энэ юм. Сэлэнгэ аймгийн Хушаат, Зүүнбүрэн, Цагааннуур суманд гуравдугаар сарын сүүлээр ойн түймэр гарч нэлээд нутгийг хамраад байгаа юм. Мөн 2025 он гарсаар улсын хэмжээнд 12 аймгийн 55 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нийт 79 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.