Аймгуудад ноолуур 120-140 мянган төгрөгийн үнэтэй байна
Чихэнд чимэгтэй
2025-04-30
Ноос, ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд өнөөдрийн байдлаар Архангай, Хөвсгөл аймагт 138-140 мянга, Ховд аймагт 120 мянга, Завхан аймагт 135 мянга, Өвөрхангай аймагт 120-135 мянга, Баянхонгор аймагт 120-130 мянган төгрөгөөр ноолуур худалдан авч байна. Ноолуур 10 өдрийн өмнө Хөвсгөл аймагт 140 мянга, Булган аймагт 138 мянга, Архангай аймагт 140 мянга, Өвөрхангай аймагт 110, Дорноговь аймагт 110-125 мянган төгрөг байсан юм. Улсын хэмжээнд энэ жил 22.9 сая ямаанаас 8260 тн ноолуур бэлтгэхээр тооцоод байгаа билээ. "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрүүдийг ноолуур худалдаж авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 230 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноос гадна энэ сарын 23-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар ноолуур худалдан авахад шаардагдах санхүүгийн нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель буюу төлбөр тооцооны үнэт цаас гаргахаар шийдвэрлэсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.