Монгол цагдаа нарыг ОХУ-д тэтгэлэгтэй суралцуулна
Чихэнд чимэгтэй
2025-04-30
Монголын дотоодын цэрэг болон цагдаагийн байгууллагын алба хаагчдыг ирэх хичээлийн жилд ОХУ-д тэтгэлэгтэй суралцуулахаар боллоо. Монголчууд тус улсын Дотоод хэргийн яамны харьяа их, дээд сургуульд магистр, бакалавраар сонгон суралцах боломжтой ажээ. Тэгвэл элсэгчдэд орос хэлний мэдлэгтэй, ял шийтгэлгүй, бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудалгүй байх нийтлэг шаардлагыг тавьж байна. Мөн бакалаврын хөтөлбөрт элсэгч нь 27 хүртэлх насны, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад гурваас доошгүй жил ажилласан, албаны сахилга, ёс зүйн зөрчил дутагдалгүй байх ёстой. Бакалаврын хөтөлбөрт алба хаагч, иргэдийг тавдугаар сарын 15-ныг хүртэл оршин суугаа нутаг дэвсгэрийнх нь цагдаагийн газар, хэлтэст бүртгэнэ. Түүнчлэн алба хаагчид сэтгэл судлал, мэдээллийн технологи, аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдал зэрэг мэргэжлийн чиглэлээс урьдчилсан байдлаар сонгон бүртгүүлэх бөгөөд бүртгүүлснээс хойш мэргэжлийн чиглэлийг солих, өөрчлөх боломжгүй ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.