images

Улсын дугаарын дуудлага худалдаа эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-30


   Автомашины улсын дугаарын дуудлага худалдаа өнөөдөр 10:00, 11:00, 14:00, 15:00, 16:00 цагуудад болох гэж байна. Оролцогчид дуудлага худалдаа эхлэхээс 5-10 минутын өмнө auction.transdep.mn системд нэвтэрч бэлэн байх шаардлагатай бөгөөд үнийн санал өгснөөс хоёр минутын дотор өөр оролцогч үнэ өсгөөгүй тохиолдолд ялагч болох журмаар явагдана. Харин ялагч болсны дараа 24 цагийн дотор зөрүү төлбөрийг төлж, ажлын таван хоногтоо өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд дугаараа зүүх үүрэгтэй. Харин төлбөр төлөөгүй болон хугацаа хэтрүүлбэл дэнчинг буцаан олгохгүй бөгөөд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгийг төлбөр төлсөн данс руу ажлын 7-10 хоногт буцаана. Мөн дуудлага худалдаагаар авсан улсын дугаарыг импортоор орж ирсэн тээврийн хэрэгсэл болон орон нутгаас Улаанбаатарт шилжин ирсэн тээврийн хэрэгсэлд олгохгүй. Уг худалдаагаар олсон орлогыг тусгай санд төвлөрүүлэн хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.