"United Airlines" компани Монгол, Америкийн хооронд пүрэв гарагаас шууд нисч эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2025-04-29
АНУ-ын агаарын тээврийн "United Airlines" компани энэ пүрэв гараг буюу тавдугаар сарын 1-нээс Монгол, Америкийн хооронд шууд нислэгээ эхлүүлэх гэж байна. Ингэхдээ Японы Токио хотоор дамжин долоо хоногт гурван удаа нислэг үйлдэх юм. Нислэгийн үнэ харьцангуй бага байх төлөвтэй бөгөөд АНУ-ын Лос-Анжелес, Сан Франциско, Вашингтон, Чикаго хотууд руу дамжин нисэх боломжтой аж. Шууд нислэг эхлүүлэхтэй холбоотойгоор Иргэний нисэхийн үндэсний төв болон “United Airlines” компани өчигдөр зорчигчийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулжээ. Тус гэрээнд олон улсын эрх зүйн шаардлагатай бүх хэм хэмжээ, АНУ-ын агаарын тээврийн стандарт, нэмэлт үйлчилгээнүүд тусгагдсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.