Хөвсгөл: Хүслийн хад орчмыг энэ зун тохижуулж дуусна
Хөдөөгийн баясгалан
2025-04-28
Иргэдийн жил бүр хамгийн ихээр аялж амардаг газар бол Хөвсгөл аймаг, тэр дундаа Хатгал тосгонд орших Хүслийн хад билээ. Тэгвэл тус газарт аялахад аюулгүй, ая тухтай нөхцөлийг бүрдүүлэхээр өнгөрсөн оноос 1.5 тэрбум төгрөгөөр тохижилтын ажил хийж байна. Энэ ажил өнгөрсөн долоо хоногийн байдлаар 95 хувьтай буюу дуусах дөхөж байгааг тус аймгийн Засаг даргын тамгын газрын хуудсанд мэдээлсэн байна. Орон нутгийн “Жавхлант Хүслэн” компани уг газарт явган хүний зам, сүүдрэвч, бүтээгдэхүүн борлуулах цэг, амрах талбай, завины зогсоол, ариун цэврийн байгууламж бүхий цогцолбор байгуулж байгаа бөгөөд ирэх зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулах ажээ. Сонирхуулахад, Хөвсгөл нуурын зүүн эрэг орчмоос нуур луу түрж орсон уг хадан хошууг нутгийн иргэд Сомо хад гэж нэрлэдэг байжээ. Мөн тус газарт өвс хадлан их ургадаг учраас нутгийн иргэд чулуун овоо босгож, улмаар Хөвсгөл нууранд очсон хүмүүс хүслээ шивнэн, ажил үйлсээ даатган очиж залбирдаг болсноос Хүслийн хад хэмээн нэрийддэг болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.