images

Монголын хоккейчид ДАШТ-ий эхний хожлоо авлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-28


   Мексикийн нийслэл Мехико хотноо өчигдөр эхэлсэн Шайбтай хоккейн насанд хүрэгчдийн III дивизионы ДАШТ-д оролцож байгаа Монгол улсын хоккейн үндэсний шигшээ баг эхний хожлоо авлаа. Тэд Филиппин улсын шигшээ багийг 13:7-гийн харьцаагаар хожсон бөгөөд өнөөдөр буюу Мексикийн цагаар 13 цагт Сингапур улсын шигшээ багтай тоглох гэж байна. Энэ ДАШТ-д Монголын 21 тамирчин, дасгалжуулагч А.Мэргэн, Н.Отгонбаяр, Н.Мишигсүрэн нар оролцож байгаа билээ. Монголын хоккейчид өнгөрсөн онд Кувейт улсад болсон ДАШТ-ий IV дивизионд Индонезийг 9:3, Кувейтийг 5:2, Малайзыг 14:2-оор хожиж түрүүлснээр дараагийн буюу III дивизионд оролцох эрхээ авсан билээ. Ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжлэх энэ удаагийн тэмцээнд манай улсаас гадна Мексик, Хойд Солонгос, Филиппин, Сингапур, Хонконгийн хоккейчид өрсөлдөж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.