images

Үндэсний их баяр наадмын зохиол, ерөнхий зураглалыг хийж эхэлжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-17


   Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтыг зохион байгуулах ажлын хэсэг болон хорооны гишүүд өнөөдөр хуралдлаа. Ажлын хэсгийн гишүүд болох ССАЖЗЯ-ны сайд Ч.Номин, хөгжмийн зохиолч Б.Чинбат, наадмын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, СУИС-ийн багш, утга зохиол судлаач Я.Баяраа, жүжигчин Г.Амгаланбаатар, Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл нар наадмын зохиол, тайзны зохион байгуулалт, ерөнхий зураглал, бүтээн байгуулалтын төлөвлөлтийг хийж эхэлжээ. Мөн наадмын нээлтийг үзэгчдэд хүртээмжтэй байдлаар буюу 360 градус байхаар зураглаж, жуулчдад зориулсан оройн энтертэйнмент хөтөлбөрийг нэмж зохион байгуулахаар ярилцсан байна. Баяр наадмыг зохион байгуулах хороог шадар сайд С.Амарсайхан даргалж буй бөгөөд өнөөдрийн хуралдаанаар наадмын нээлт, хаалтын бэлтгэл, явц, төсөв, зохион байгуулах хорооны салбар хороодын бүрэлдэхүүн батлах асуудлыг тус тус хэлэлцжээ. Энэ жил Тулгар төрийн 2234, Их Монгол улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой тохиож байна.  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.