30 жил ханилж буй ОСНААУГ-ын ажилтнууд хуримлав
Чихэнд чимэгтэй
2025-04-16
Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагуудаас төрсөн долоон хосын хуримыг өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд зохион байгууллаа. Хосууд Онцгой байдлын ерөнхий газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар, Цэвэр усны газар, "Зорчигч тээвэр-4" компани, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд ажилладаг тул НЗДТГ, ИТХ-тай хамтран энэ санаачилгыг гаргасан байна. Гэрлэгсдийн хамгийн ахмад нь 30 жил ханилж буй ОСНААУГ-ын ажилтан, 53 настай Б.Батжаргал, 50 настай З.Амаржаргал нар бол хамгийн залуу нь Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн мэс заслын сувилагч Б.Өсөхбаяр, Н.Цэндзэсэнжав нар ажээ. Түүнчлэн Онцгой байдлын албанд 13 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж буй Сүхбаатар дүүргийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин Г.Тэмүүл, дуудлага хүлээн авагч Б.Алимаа нар хуримласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.