Монголын тэргэнцэртэй сэлэмчин олон улсын тэмцээнээс анх удаа медаль авлаа
Чихэнд чимэгтэй
2025-04-15
Д.Цолмон, Ж.Нарантунгалаг тэргүүтэй Монголын тэргэнцэртэй сэлэмний спортын эмэгтэй тамирчид сүүлийн үед тив, дэлхийн тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа билээ. Тэгвэл энэ спортын төрөлд манай эрэгтэй тамирчин олон улсын тэмцээнээс анх удаа медаль авлаа. Тодруулбал, энэ сарын 11-13-ны өдрүүдэд Хонконгод болсон "Para Fencing Satellite Tournament-2025" тэмцээнд Монголын хоёр эрэгтэй тамирчин оролцсоноос хүнд сэлэмний В ангилалд Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртэж, А ангилалд Б.Жигмэддорж шилдэг наймд шалгарчээ. Б.Даваасүрэн нь Монгол улсын дөрвөн удаагийн аварга тамирчин бол Б.Жигмэддорж анхны олон улсын тэмцээндээ оролцон ийм амжилт үзүүлжээ. Энэ тэмцээнд Аргентин, Макао, Монгол, Тайвань, Хонконг, Энэтхэг, Японы Олимп, дэлхийн тэмцээний медальтнууд өрсөлдсөн байна. Манай тамирчид өчигдөр эх орондоо иржээ.
Гэрэл зургийг: Wheelchair Fencing Mongolia.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.