Испанийн хөлбөмбөгчид Монголын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийв
Чихэнд чимэгтэй
2025-04-15
Испанийн Барселона хотын хоёрдугаар лигийн “Ramassa” клубийн тамирчид энэ сарын 12-ны өдөр манай улсад ирж, Монголын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийлээ. “Ramassa” клубийн тамирчид анх удаа Ази тивийн улсад ирж буй бөгөөд энэ үеэрээ Монголын Хөлбөмбөгийн холбоонд зочилж, футзалын ордонтой танилцсан байна. Монголын шигшээ баг тэмцээний эхний гоолыг оруулж, эхний хагаст 2:1-ээр, үндсэн цагт 4:2-ын харьцаатайгаар ялалт байгуулжээ. Нөхөрсөг тоглолтын дараа талууд жил бүр тодорхой тооны хүүхдийг сонгон шалгаруулж “Ramassa” академид суралцуулах, Испанийн Дээд лигийн тоглолтыг үзүүлэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.