Газарзүйн улсын олимпиадын гурвын даваанд 191 хүн өрсөлдөнө
Чихэнд чимэгтэй
2025-04-08
Газарзүйн улсын XIX олимпиад өчигдөр Улаанбаатар хотод эхэллээ. Ерөнхий боловсролын ес болон 12 дугаар ангийн сурагчид, багш нарын ангиллаар болж буй тус олимпиад МУБИС дээр онол, дадлага, мультимедиа тест төрлүүдээр явагдаж байна. Энэ олимпиадад “Газарзүй-Бүсчилсэн хөгжил” сэдвийн дор хоёрын даваанд өрсөлдсөн 2000 гаруй багш, сурагчаас шалгарсан 191 хүн оролцож байгаа юм. Мөн шалгалтын үеэр багш нарт зориулсан тусгай өдөрлөг ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн дээр болох ажээ. Олимпиадыг Боловсролын ерөнхий газар, Монголын газарзүйн олимпиадын хороо, МУБИС, МУИС хамтран зохион байгуулж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.